Monday, August 27, 2007

Шагдарын Уянга (Яруу найрагч)


ГЭРЭЛТ ХҮМҮҮНИЙ БОСГОСОН
БОДЬ АЛТАН-ОВОО


Нэгэнтээ миний бие, бодь бясалгалын зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай гуайтай хөөрөлдөж суугаад шинэ номоо гаргах гэж буй тухайгаа өгүүлэхэд тэрбээр:
- Хамгийн гол нь яарч хэрэггүй шүү, дүү минь! Хожим нь хүн өөрийн төрүүлсэн номоо эргэн уншаад голох шиг гунигт зовлон хаа байна! Би одоо, нэгэнт хэвлэгдсэн зарим номоо дахин дахин засч сууна. Байрон хэмээгч тэр их хүн үхэхдээ яагаад гар нооргийнхоо тэн хагасыг шатаав? Ихэмсэг тэр хүн хүртэл үхсэн хойноо ч алив муу бүтээлээр өөрийнхөө алдар хүндийг хиртээхийг үл хүсчээ. Үүнийг л бодоорой, дүү минь! ... хэмээн сургамжилж билээ.

Би эргэцүүлэн бодном. Орчлонд хэдэн сая живаа хүн аж төрөөд буцсаныг хэн мэдлээ дээ. Гагцхүү Бурхан багш л мэдэх хэрэг. Юм болгон өөрийн орон зай, цаг хугацаа, тоо хэмжээтэй. Агуу их хөлгөн судар ч ялгалгүй. Хүн төрөлхтний жаргал зовлонг дэнсэлж оршин тогтнохын үндсийг хангагч чандмань эрдэнэ нь гагцхүү ном юмсанжээ. Эмгэнэлтэй нь ном болгон тийм бус. Соёлт хүн төрөлхтөн өнгөрөгч зуунуудаас хэчнээн номыг шүүн тунгааж өвлөн хүлээж авсан билээ? Монголын шинэ үеийн утга зохиол Д. Нацагдорж, С. Буяннэмэх, Г.Сэр-Од, Л. Ванган, Ч. Лодойдамба, Ч.Чимид, Б.Явуухулан ... гээд хэчнээн зохиолчийн бүтээлийг дээдлэн өргөмжилсэн билээ?

Би эргэцүүлэн бодсоор ... Нэгэн цагт, чухамдаа эрдэнэт үгсийн утга чимэг чуулсан ном эс төрөх тэр цагт хүн төрөлхтний өлгий сэмрэхгүй гэх газаргүй.

Мөхлийн тэр гэсгээлт өдөр хүртэл энэ орчлонд аж төрөхөөр ирсэн, хожим ирэх, эдүгээ аж төрж буй бүхий л хүн төрөлхтөнд Бурхан багш тавилан хэмээх нэгэн нэгдмэл цул, дотоод шүтэлцээт жам ёсыг олгожээ. Тэрхүү тавилангаас хүн бүр өөрийн оноолт хувийг хүртэнэ. Түүнийг тэтгэгч нь сэтгэл буюу. Хэн ямар хувь тавилангийн хувьтай вэ? Тэрхүү хувь завшаанаа эзэмшин төрнө. Хэлэх үг, өмсөх хувцас, ундаа зоог, учрахуй хагацахуй, жаргал хийгээд зовлон, нас хийгээд бие ... цөмөөрөө өөр өөрийн хувь хэмжээтэй.

Мянгантаа хагацсаны эцэст үүрд учрах нь бий
Мянгантаа учирсны эцэст үүрд хагацах нь ч бий
Сайн хийгээд саар ном, жам ёс хийгээд сэтгэлийн тухай эргэцүүлэл минь намайг хөтөлсөөр «Алтан-Овоо»-н дээр өргөж гаргалаа. Үнэн сэтгэл хэмээгч нь зөн билгийн ээж буюу. Буй биеэрээ очиж, мэлмий баясуулан өлмий батжуулан бодь сэтгэлээ арвитгахсан. Тийнхүү хийморь тугаа улам сэргээн бадраахсан хэмээсэн зөн билгийн хүсэл минь биелэл болов. Энэ бол яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн бүтээсэн Бодь суварга-сэтгэлийн төвд сүндэрлэгч «Алтан-Овоо» байлаа.

Эртний сайн ерөөлөөр эрдэнэт үгсийн утга чимэг чуулан бүтсэн Бодь суварга-сэтгэлийн төвд сүндэрлэгч «Алтан-Овоо» хэмээх хөлгөн судрыг гурвантаа уншихад сэтгэлийн минь нэгэн орон зайг түвэггүй эзэмдэн дүүргэсэн оюун билгийн ойллогоо багш, бурхан, ном, хуврагт мөргөн шүншиглэсэн яруу найрагчийн өөрийн нь шүлгээс иш аван эхэлсү.

Зам хөвөрнө
Жам хөтөлнө
Нум мэт
Нугаран тахийна
Сум мэт
Сугаран тахийна
... Түүхийн буданг
Зүү шиг мэтгэж
Он жилүүдийг
Олс шиг хэлхэнэ.
... Жам хаашаа?
Зам тийшээ!
... Тор шиг сүлжиж
Тойм алдана
Сур шиг сунаж
Сураг алдарна
... Жам тойрвол
Зам тойрно
Жам төөрвөл
Зам төөрнө ...

Түүний хувьд Алтан-Овоо бол газар дэлхийн багасгасан дүр ажээ. Түүний хувьд зөн билиг бол зургаа дахь мэдрэхүй нь ажээ. Тэрбээр балчир ахуйн зөн билгээ сэрээж, бурхан болсон аавыгаа дуудаж байна. Багын зөн нь сэрж, мөнхийн хутгийг олсон аав нь хүүгийнхээ зүг айсуйлан ирлээ.

Хязгааргүйн чанадаас аав нь ийн өгүүлрүүн:
- Аавын нь мэдэхгүйг, бус хүмүүс мэднэ. Хүмүүн бүр нэг нэг боть хөлгөн судар юм. Мэдэх бүхнээ, сонссон үзсэн бүхнээ сэтгэлдээ сударлана. Миний хүү өөрийнхөө судраас хүүрнэгтүн! Аав нь сонсъё ...

Чингэтэл яруу найрагч маань аавынхаа дуудан өгдөг байсан ис утаа болсон ухаа баринтагт долоон хуудас бүхий «Алтан судар»-ын тасархайг «Түмэн утга цацрах болтугай!» хэмээн шившиж, бодлынхоо хөрсөнд цацаж байна.

«Аавын дүр алга болов.
... Бодлын харгуй бүдгэрэн, судрын мөрүүд тодормуй...»
«Өөр хоорондоо ямар ч хамаа төсөөгүй бүхэнд ч адилсах нэгэн учир шалтгаан буй»-г мэдэрсэн энэ яруу найрагчийн «Алтан-Овоо» судрын эхний хуудас ийнхүү нээгдлээ.

Сургаал-хүүрнэлийн хийгээд гүн ухаан бясалгалын ил судар эгэл шүлэгч надад хорин нэгэн сургаал хүүрнэж, хорин нэгэн ухаан хайрлав. Номын хутаг хэмээгч нь өглөгийн хутаг мөн.

Яруу найрагч эл сударт өгүүлэхдээ: «Ганга нуурын зүүн талаас зөрүү шахаж орсон хадан хушуу буй. Тэрхүү хадан хушууны шовх үзүүрт нэгэн том овоо, түүний хоёр жигүүрт цуварч шадарласан арав арав, нийт хорин нэгэн овоо жирийх нь Дарь эх бурхны титмийн чимэг шиг санагдана» хэмээжээ. Тооны бэлгэдэл орших болтугай! Номын далай хэмээгч нь өглөгийн далай мөн. Ганц ч болов сургаал, ганц ч болов ухаан хүнд өгч гэмээнэ, тэр жинхэнэ ном буюу. Сэтгэлд шингэж, ухаанд оршсон дээрх хорин нэгэн сургаалын учрыг дэс дэсээр өгүүлсү.

Нэгэн зүйл: Хамгийн эгэл, маш нарийн тоос төдий юмны мөн чанарыг хөдөлбөргүй гүн онож таниваас ээлж дэвшүүлэн таньсаар нэлэнхүй орчлонгийн мөн чанарт нэвтрэхийн учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Эргэцүүлэхүйеэ, эгэл чулуунаас эзэн уулыг нь, нэгэн уулнаас нэлэнхүй орчлонг сүндэрлүүлэн харж, ухвар богинохон бодлоос дөрөөлж урт холын аянд мордож болном биш үү.»

Нэгэн зүйл: Ертөнц дахин нэгдмэл, оюун санаа нэгдмэл энэхүү нэгдмэл зүй тогтоол нь цаг хугацаанд ч үл баригдан ангид оршдогийн учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Дээр хөх мөнх тэнгэр оргүй болсон хэмээн бидний бодож буй бүхнийг агуулан багтааж, арилгалгүй хадгалан бүхийгээ илчлэх, эс илчлэхийн зааг дээр хөмрөглөн хөхөртөнө...»

Нэгэн зүйл: Хүн өөрийнхөө оюун сэтгэлийн дотоод эрчмийг нэгэн цагт төвлөрүүлж, төгсгөлд нь хүртэл малтан уудалбаас хутагт очироор огтлогч билгийн чанад хязгаарт хүрэхийн учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Бодоод л байх тусам он цагийн тоост манан бага багаар сарнин замхарч, тэртээх жилүүдийн тэнгэр цэлмэх шиг болно. Би бодол сэтгэлийнхээ төв рүү улам улмаа нэвтрэн нэвтэрсээр аав таныхаа гэгээн дүрийг харлаа...»

Нэгэн зүйл: Ертөнц дахиныг хэрсэн оюун санааны тоо томшгүй зам буй. Тиймгүйсэн бол хүний явсан зам, үхрийн жим хоёрын ялгаа юун. Гагцхүү аль замаар явах нь зураг төөргөөрөө болдгийн учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Зам хөвөрнө
Жам хөвөрнө»

Нэгэн зүйл: «Сэтгэлийн агуйд бие нь хаа холдох вэ?» хэмээх эртний сургаалын учрыг мэдэв, би. Хүний оюун санааны бүхий л гайхамшигт ид хав гагцхүү сэтгэлийн харьяат буюу. Сударт ийн өгүүлрүүн:

«... Харин хүлээж цөхөрсөн зүрхэнд нь ухаант хаан хэдэнтээ залран ирж үзэгдсэнийг хэн ч эс мэднэ. Сүйх тэргэнд сууж ирээгүй ч сүүмэлзэх бодол дунд нь Тогоон Төмөр хаан эргэж ирсэн буй заа...»

Нэгэн зүйл: Байгаль өөрийн ухамсартай болох, мөн түүнчлэн хүн төрөлхтний ёс суртахуун хийгээд оюун санааны тэнцвэр хадгалагдах хуулийн учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Хачин юм даа. Энд ийм хайлаас байгаагүйсэн... Ер хүн төрөлхтөн дахин ийм замыг бүү сонгоосой хэмээн хаасан хориглох тэмдэг шиг алдалжээ. Хүний санаагүйг байгаль санажээ. Одоо энэ замаар танк явахгүй, цэрэг ч цувахгүй, гэсэн ч газар ус юуг ч мартахгүй ...»

Нэгэн зүйл: Хязгааргүй орон зайд татсан ямар ч шулуун өчүүхэн төдий гажсаар хязгааргүй цаг хугацааны нэгэн хоромд анхдагч цэгээ эргэж огтлох нь бий. Иймийн тул алив юмны эхлэл, төгсгөлийн мөн чанар адил төстэй байдгийн учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Эхлэл рүүгээ тэмүүлэх, үүсэлдээ эргэж орох нь ухаант хүн болоод юм бүхэнд буй чанар авай...»

Нэгэн зүйл: Алив хүний өсөж торнисон бичил орчин, монголчуудынхаар бол хот айл нь тухайн хүний өөрөө өөртөө бүтээсэн, өөрийн нүд оюунаар нээсэн тусгагдахуун-ертөнцийн төв, хэний ч оюун санаанаас ангид болоод тоомжиргүй оршигч бодот ертөнцийг таних ухаарал болохыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Тэр удаа би мордож тэрхэн үед наддаа ертөнцийн төв, ухаарлын түмэн бэлчир асан хотоо тойроод л буусан...»

Нэгэн зүйл: Ертөнцийн бүхий л үзэгдэл юмс, нэг нь нөгөөтэйгээ харилцан шүтэлцээтэй, эв тангарагтай мэт зохилдон оршдог байтал гэрэлт хийгээд сүүдэрт хүмүүс өөр хоорондоо түнжингүй байваас их бүл, гүрэн улс тогтнож болдоггүйн учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Хоёрын нөхөрлөл хотлынх болж, цацсан шагай шиг олон аймаг бие биедээ шахан бууж, эв хүрээ нягтран эрч хүчин хуран чуулж, долоон зууны тэртээгээс хангирсан хөдөлсөн түүхийн их нүүдэл хөсгийн түрүүчийн болой...»

Нэгэн зүйл: Ер хүмүүний сүсэг сэтгэл, байгаль хоёр нэгдмэл чанарынхаа хувьд харилцан шүтэлцээтэй байж, хүний сайн муу үйлийн үр боловсрохын хэрээр байгалийн юмс үзэгдэл төдий чинээ дэлгэрдэг болоод хураагддагийг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Дарьганга нутагт урьд үзэгдээгүйгээр хур бороо элбэгшин ус булаг ундаргашин хатаж ширгэж асан нуур тойром ай савандаа эргэж ирсэн билээ. Олон жил хүн малыг зовоосон цагаан түймэр хэмээх цагаан оготно хаашаа ч юм дайжин гэнэт алга болж талын зоо тавирч, өвсний шим төлжин газрын эрдэм хэвлийдээ эргэж ирлээ...»

Нэгэн зүйл: Хамгийн эгэл, маш нарийн тоос төдий юмны мөн чанарыг таньснаар түүнийг хайрлах хийгээд жигшихийн утга үүснэ. Ийнхүү ээлж дэвшүүлэн үүсгэсээр нэлэнхүй орчлонг хайрлах утга санаа бүтдэгийг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Нутгаа хайрлаж, дараа нь эх орноо, тэгээд дэлхий ертөнцөө хайрлахын тийм гэрэлт утга зөвхөн нэг чулуунаас цацарнам буюу... »

Нэгэн зүйл: Ээнэгшин дассан хоёр хүн хагацахдаа бэрх, хагацсан хойноо нэг нэгнээ тэмүүлэх нь соронзон гүр мэт байдаг. Үүний нэгэн адил, цаг цагийн уур хэмийн эрхээр хагацаж, учирч буйг байгалийн элдэв үзэгдэл нь дотоод эрчмээ илэрхийлэх далд увдистай байдгийг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Алтан-Овооны чанх орой дээгүүр чигтэй нэгэн бүлэг хүн хушууран гарч ирээд Гангыг хөвөөлөн бүтэн эргээд өмнө зүг хандахад нуурын мандал хөдөлгөөнд орчихлоо.

... Шувуу буцахын гуниг дагаад тэнгэрийн ааш муухайран салхи хуйрагнаж, цас хялмаалж эхэллээ. Байгалийн жам ийм ажгуу ...»

Нэгэн зүйл: Хүний бодол санаанаас үл хамааран унасан газар, угаасан ус нь өөрийн ер бусын нууц дохио сануулгыг зүрх сэтгэлд нь шивнэдгийн учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Тэртээ зүүнтээ, тэнгэрийн хаяанд их тал нутаг бий. Тэнд нэг сайхан хунт нуур бий. Тэр нуурын минь цооргоно юм аа. Чи ийм сайхан нөхөртэй жаргаж байгаа хүн танихгүй байх чинь аргагүй. Харин төрөлх нутгийнхаа өвсний авиаг зүрх чинь танихгүй байж тэвчсэнгүй...»

Нэгэн зүйл: Байгаль өөрийн бүхий л юмс, үзэгдлээ гойд нууц атлаа нарийн хуулиар зохицуулан бүтээжээ. Байгаль өөрөө ер бусын эмх цэгц, дэс дараалал, харилцан уялдаатай. Алив хүн байгалийн дотоод журмыг сөрж, санаатай болоод санамсаргүйгээр бүтэц, эмх цэгц, дарааллыг нь эвдэхэд хүрвэл байгаль ч өөрийн хэлээрээ дургүйцлээ илэрхийлдгийг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:
«...Онгон их элсэнд чулуу ховортойнх ч юм уу даа
Оргилох булгийн хэдэн чулуугаар тоглохын хорхой хөдлөөд
Аваачиж адуу мал болгон наадсан өдөр
Аавын шилбүүрийн хуйв аянга цахилгаан шиг тачигнаж билээ.
«Булгийн хэдэн чулууг булааж авсан уу, та нар!
Бурхны нэрийг дуудаж буруугаа хүлээж гуй!
Чихээ дэвсэж байгаад урсгал чагна, та нар!
Чимээ аялгуугий нь аргадан дуудаж авчир!»
Эрх цовоо булгийн урсгал сатааран намхраад
Эл хулийн дунд дуугаа хулжаасан байж билээ
Хоёр өвдгөн хоорондоо толгойгоо хавчуулаад
Хорвоон учрыг сүүмэн сүүмэн ухаарч гэмшиж билээ.
Цоносон халуун тэр өдөр тоглоомон гэрээ нүүлгэж
Цолхийтэл булгийн уснаа буцаан тавьж билээ
Булт чулууг зөөс зөөсөөр буруугаа засахад минь
Булгийн аялгуу нь ирээд ход ход хоржигнож билээ».

Нэгэн зүйл: Хүн байтугай амьтан ч төрж идээшсэн нутаг оронтой. Алив амьтан үгээр илэрхийлэх аргагүй өвөрмөц сонин ухаантай, тиймийн тул хаа холоос ч болов идээшиж дассан нутгийнхаа зүг амь тэмцэн тэмүүлдгийн учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Хөлтэй ч болоосой, хөдлөөд босох сон. Тавхайтай ч болоосой, давхиад хүрэх сэн. Үл мэдэг цайж байгаа гэгээнд үзвэл, өнөөх муу ёрын хар шувуу хажууд нь ирчихсэн толгойн тушаа чулуун дээр суучихсан байдаг! Энэ шувуу хэдэн сар дагалаа. Гэвч болоогүй ээ. Төрсөн тойрмоо харахаас нааш чамд нүдээ өгөхгүй шүү. Нэг сэргэн арайхийн хүзүүгээ сүүлчийн удаа өндийн мэлмэн хар нүдээрээ эхээс төрөөд анх харсан майхан цэнхэр уулаа харлаа…»

Нэгэн зүйл: Монголчууд бүхий л эд ахуйгаа таван махбодын шүтэлцээнд захируулан хөтөлж, түүнийгээ үр ачдаа дамжуулан өвлүүлж ирсний амин учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«… Аав дандаа л, цай хоолоо халуунд нь идэж бай! гэж үглэнэ. Хүүхэд хойно доо, хөргөж байгаад л хүйтнээр нь залгилчих санаатай. Аав хөмсөг зангидан өгүүлсэн нь:

- Гал, ус, мод, төмөр, шороо тав юм бүхэнд бий гэж эс хэллүү. Чи болохоор галыг нь үлдээгээд бусад дөрвийг нь идэж уух санаатай...»

Нэгэн зүйл: Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг бий. Хэн нэгэн хүн эндүү ташааг үйлдэхэд тэр нь зөвхөн өөрт нь төдийгүй өрөөл бусдад гэм уршиг тарьдаг болохоор тийм эндүү ташааг засч тэгшилж явахын учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:
«...Нэгэн хүний эндүү нь
Нийтийнх болж өгөх
Хоёрын түнжин муудвал
Хотын эвийг хагалах
... Адгуусны ааш эвдэрч
Адайр догшин болох
Ертөнцийн зүрхний цохилт
Ерийн хэмээ алдах ...»

Нэгэн зүйл: Цаг хугацаа эхлэл, төгсгөлгүй хэдий ч өөр өөрийн өнгө төрх, ааш араншин, хатуу зөөлөнтэй байдгийг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Аяа, дөрвөн цаг гэгч төлжих, дэлгэрэх, гундах, зулгарах байгалийн жам, төрөх, өсөх, өтлөх, үхэх амьдралын тавиланг жирэмлэн сүлжиж, хорвоо ертөнцийн тоонон цамхраанд уяж татсан мөнхийн чагтага буюу. Юутай ч болсон, ОН ЦАГИЙН ХҮРД эхлэлгүй, төгсгөлгүй хоёрын дунд өөрийн жамаар эргэсээр авай...»

Нэгэн зүйл: Хүн төрөлхтөн оюун санаа, ур ухааны ололт бүхнээ ахуй амьдралдаа нэвтрүүлэн хэрэглэсээр өдгөөтэй золгосон билээ. Ахуй амьдрал зан үйлийн дотор энгийн үл анзаарагдам мэт харагдавч олон зуунаар боловсорсон далд ухаан, гоо сайхан шингэсэн байдгийг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Тэр нэгэн өдөр ээж минь бөгтөгнөн явж, чингэлэгнээсээ дээр үеийн яс шиг цагаан эсгий гаргаад ногоон дээр дэвслээ. Зүүн талын уулын оройгоор чиг авч нэг хайчиллаа. Баруун энгэр дэх сөөг дэрсний намиагаар чиг авч нэг хайчиллаа. Хойт зүгт гэрийнхээ тоонын голоор баримжаалан нэг хайчиллаа.

Ийнхүү шугамаар хэмжээ авч тэмдэглэсэнгүй, утсаар чиг барьж татсангүй, ертөнцийн зүгээр баримжаа авч, дунд сургуульд байхдаа бидний баллаж сохлон зүдэрч байж зурдаг асан хэмжихүй ухааны дөрвөн өнцөгтийг агшин зуур байгуулчихав аа. Зуун хуудастай сургаалыг цээжилснээс илүү зүрхэнд шивнэх үг, мянган хуудастай тайлбар бичиг уншсанаас илүү толгойд шингэх гүн ухаан энэ бус уу.
... Тоонын дунгалаар нар шагайхуйд нэг алхам ширээс...
Тогоотой цай дэврэхийн өмнө хоёр алхам ширээс ...
Дөрөлжөөр морьтой хүн гарч ирэхүйд гурван алхам ширээс...
Дөрөөн таваг гадаа жингэнэхүй дөрвөн алхам ширээс...
Тэнгэр эсгүүртэй эсгий дээгүүр ертөнцийн учиг
Тэртээд үлдсэн он жилүүдийг тэмээн жин шиг хөтөлжээ
Гэрэл нь бөхсөн нүдээрээ чадахгүйн харанхуйг гийгүүлж
Гэтэлж үзээгүй замаар ээж минь хорвоог дөтөлжээ...»


Нэгэн зүйл: Төрсөн нутаг гэдэг хорвоотой танилцах үүд буюу. Хорвоотой танилцана гэдэг маань төрж өссөн нутгийнхаа өвс ногоо, мод чулуу, бут сөөг бүрийг нэвтэрхий таних, танихаар ч үл барам ааш араншин, ач тусыг нь арван хуруу шигээ үл андах ухаан байдгийг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Өвгөн ахад нь сурсан ном байхгүй. Харин нутаг ус гэдэг чинь өөрөө их хөлгөн судар, тэр аварга эрдэм ном юм шүү дээ. Би энэ насаа төрсөн нутагтаа элээлээ...»

Нэгэн зүйл: Алив нэг юм үзэгдлийг хүртэхдээ нэгэн бодгаль бүр өөр хэнд ч хэзээ ч давтагдашгүй цор ганц сэтгэгдэл хадгалан үлддэгийн учрыг санаж мэдэв, би. Сударт ийн өгүүлрүүн:

«... Би аав шигээ хуурдаж чадахгүй. Хүний сэтгэлийн дотоод аялгууг тэмтрэн барьж, тэмдэглэн бичих соронзон хальсыг хүмүүн төрөлхтөн бүтээдэг юмаа гэвэл би хамгийн түрүүнд бичлэг хийлгэхсэн...»

Ийнхүү би Бурхан багшийн сургаалаас буурал түүхийн хуудаснаас, өвөг дээдсээсээ, мэргэд гарахын орноос, ухаантны үгсээс дуулж сонссоноо «Алтан-Овоо» -н дээр гарч, яруу найрагчийн бийрийн үзүүрээс санаж мэдэв.

«Аливаа юм мартагнах амархан. Мартсаныг санагдуулбаас сэргээх нь бас амар буй» хэмээн яруу найрагч эл судартаа бичжээ. Санаж сэрэхүйн тухай олон гайхам үгс буй билээ. Богд Чингис хаан:
-Өглөө бүр надад урд зүгт Тангуд улс бий хэмээн сануулж бай! гэж айлдсаныг саная. Санаж мэдэхийн утга ийм уужим, огторгуй мэт гэгээн тунгалаг ажгуу.

«Алтан-Овоо» судар нь «Алтан судар»-ын мөрүүдээр толгойлсон долоон бөлөгтэй.
«... Тэнгэрийн тооно одны гэрэлт хүмүүс цац хөлөг хөлөглөн огторгуйг туулсаар үл таних ууланд буужээ. Чингэмэгц урсах усгүй, ургах өвсгүй хоосон атлаа хав харанхуй манай дэлхийд гэгээ тусчээ. Гэрэлт хүмүүс ийш тийш эрэлд гарсан боловч олсон нь үгүй. Гэсэн ч үл шантран дахин дахин эрэлд гарчээ. Ийн холхисноос үүдэн дэлхий дээр зам буй болжээ...».

«Алтан судар»-ын утга ийм ажгуу. Үүний үргэлжлэл нь «Алтан-Овоо» судрын «Өлзий утас» хэмээх тэргүүн бөлөг билээ. Бид зохиогчийг даган Чингисийн морин туурайн мөр, гүүн зэлний гадас, Давхар, Хүүт хэмээх газар орон, Дөш хэмээх дөрвөлжин бор уул бүхий Чингисийн замаар, цаглашгүй их гэмшлээр гансарч, хорин естэйдээ тэнгэр болсон Тогоон төмөр хааны замаар, Захын хар овоон дээр алтан ганжир бүхий арван алдын цагаан суварга бүтээх үйлийг тэргүүлэн үүсгэсэн Орлойн цагаан амбаны замаар, эд хөрөнгө болоод сайхан муухай, бас хүний хүсэл шунал, амьдрахуйн учрыг хүүрнэсэн Хоргойн замаар,
«... Хонь, үхэр
Шаагин уруудаж
Холхи манжийн
Шаазанг тослож ...»
байсан эмгэнэлт үеийг өөртөө шингээн үлдсэн шаахайн замаар, «алдар нь торойх авч, амьд бие нь үл үзэгдэх...» Торой бандийн замаар, илэрч баларсан ч эдгэрээгүй байгаа дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн замаар, эртний хөлгөн туульсаас эхтэй тэнгэрийн замаар явж өнгөрнө. Эцэст нь яруу найрагч биднийг өөрийнхөө хувь заяаны замаар хөтлөх болно. Хэдийвээр, эл бичигдсэнээсээ хойш дөрвөн оны дараа хэвлэгдсэн ч гэсэн жам хийгээд яруу найрагчийн зам хоёрын олон олон учрал тохиол нүднээ тодорном.

Жам ёс түүнийг шүлэглэн дуул хэмээжээ. Тэр эрхгүй дуулжээ. Жам ёс түүнийг уйл хэмээжээ. Тэр эрхгүй уйлжээ.
Жам ёс түүнийг эрдэмд шамд хэмээжээ. Тэр эрхгүй шамджээ.
Жам ёс түүнийг орчлон ертөнцөөр явж, юм үзэж, нүд тайл хэмээжээ. Тэр эрхгүй явжээ.
Жам ёс түүнийг энэрэлт ээжээсээ хагац хэмээжээ. Тэр эрхгүй хагацжээ
Жам ёс түүнийг Инлай хэмээгч номын багш Лувсандагва Ламбагуайгаас хагац хэмээжээ. Тэр эрхгүй хагацжээ.

Гагцхүү тэрбээр нэг л зүйл дээр, болдогсон бол, жам ёстой ч тэрсэлдэхэд бэлэн нь судрын хуудас бүхнээс мэдрэгднэм. Энэ нь юугаар ч сольшгүй унасан газар, угаасан усны нь хувь тавилан, эх сайхан Монгол орны нь өнөө ба ирээдүй юмсанжээ.

... Гэрэлт хүмүүс эрэлд хэчнээн хатавч уух ундаа, идэх хоолыг эс олж, хүчин тамир мөхөстжээ. Тэгээд тэнгэрийн тооно одноосоо тус эрсэнд жигүүрт хүлгүүд нисэлдэн бууж иржээ. Гэрэлт хүмүүс жигүүрт хүлгээ унаж, дэлхий дахинаар аялан явавч хань ижлийг эс олж, бас зах хаяаг эс үзжээ. Гэвч тэд цөхрөлгүй, эцсийг хүртэл тэмцэн суухаар шийджээ. Жигүүрт хүлгүүд дэлхий дээгүүр гал маналзуулан давхисаар эрлийн үзүүрт улам бүр ойртож байлаа...

«Алтан судар»-ын утга ийм ажгуу. Үүний үргэлжлэл нь «Алтан-Овоо» судрын «Молор эрдэнэ» хэмээх удаах бөлөг билээ.
«... Аяа, дууны цэнхэр морьд мину
Араар дүүрэн, өврөөр дүүрэн
Адуу мину
Ай түмэн молор эрдэнэ мөн өө!
Ай хө, монголын эрдэнэ мөн өө!
товор, товор, товор, товор»

Бид зохиогчийг даган аян замд гарч, арван тавтай Тэмүүжин Хар зүрхний Хөх нуураас алдсан найман шарга морио Наху баяны ганц хүүтэй элбэн хөөж ирсэн тухай, яруу найрагчийн өөрийн нь өвөг эцэг хазгар Дугарсүрэн агсны сийлсэн морин хуурын тэргүүн болох, Инжээноровын «Жаахан шарга» хэмээгч зөв талын ташаан дээрээ тэнгэрээс дарсан тамга шиг гурван толботой эрдэнэт хүлгийн тухай, товолзонхон хатирсан Орлой гурван зээрдийн тухай, «Эх оронч» Дугаржав гуайн бор хээрийн тухай, Цогт хун тайжийн цолмон улаан, Амарсанаа вангийн агсан улаан, Галдан бошигтын гал улаан, жанжин Сүхийн хувьсгалын улаан морьдын тухай, давааны орой дахь хийморь шиг намирсан дэлтэй Хулстайн шаргын тухай, Хөхөө Намжилын жонон хар, Шүүрэг Гэндэнгийн гуурст улаан, Маам гөөгийн тогос халзан, мянган адуун дундуур илд шиг зүсч цойлдог гуурст хонгорын тухай сэтгэл нэвтрэн уншиж, молор эрдэнийн шогшоонд бүүвэйлүүлэх болно.

товор, товор, товор, товор

«... Эрдэнэт хүлгийнх нь зүс хувирч амжаагүйг бодоход
Эртний түүх гэдэг чинь энүүхэн дэргэд байна
Үлгэр домгийн газар нь өвгөрч амжаагүйг бодоход
Өнийн явдал гэдэг чинь хажуухан хаяанд байна.
Өмссөн дээлийн минь энгэрт өвгийн ёс оршино.
Өөрийн энэхэн биед минь дээдсийн цус оргино.
Бургилж байгаа булгийг бутаар бөглөж болохгүй
Оргилж байгаа омгийг олсоор даруулж болохгүй...»


... Цац хөлгийн гэрэл, гэрэлт хүмүүсийн гэрлээс өөртөө шингээсээр анхан буусан уул нь гэрэлтэх болжээ. Харанхуй дэлхийд ингэж өнгийн гэрэл солонгорчээ. Шорооноос нь өвс соёолжээ. Үзүүрт нь шүүдэр гялтганажээ. Шүүдэр дэгдэн үүлэн үүсч, түүнээс бороо оржээ. Борооноос булаг урсаж, түүнээс нуур буй болжээ. Өвс ногоо бүрхэж, тэр нь гэрэлтэн дэлхийн төвд ганц Алтан уул цагийн цагт сүндэрлэн үзэгдэж, тэнд гэрэлт хүмүүс идээшин суужээ...

«Алтан судар»-ын утга ийм ажгуу. Үүний үргэлжлэл нь «Сэтгэлчлэнгийн чандмань» хэмээх «Алтан-Овоо» судрын гурав дахь бөлөг билээ.

«Манай нутагт айл бүрийн хойморт Алтан-Овооны чулуу тахиастай буй...» хэмээн яруу найрагч бичжээ. Бид зохиогчийг даган сэтэртэй цагаан морин хүлэг бүхий Алтан-Овоо, гэтэлгэгч Ганга ээж, Дуут нуур, Лүн хайрхан, Баяндулаан уулын нэг Хараат хэмээх хөх уул, яруу найрагчийн хүй цөглөсөн Дэнжийн хэмнэгт хэмээх хонд, Мянган өвөлжөөт Онгон элс, Баянбүрд, Онгон таван булгаар ... домог хийгээд үнэн түүхийг чагнан аялан жуулчилсаар шүлэгчийн сэтгэлчлэнгийн чандманьд сая хүрмүү.

Алтан-Овооныхоо агинаас нэгэн молцог, Гангынхаа уснаас ганц дусал, Онгон элснээсээ нэгэн чимхийг авч, илгэн уутанд нандигнан зүрхэн тус газраа оршоосон нь яруу найрагчийн сэтгэлчлэнгийн чандмань эрдэнэ буюу.

«..Дээд тэнгэрийн өлмий сэрүүцүүлэг
Дээж усныхаа хөвөөнд сөгдөөд
Мөнгөн бумбандаа дүүргэж авлаа
Мөнхийн ус бол гэж шивнэж хэллээ.
Бор гэрийнхээ босгыг алхлаа.
Хоногоо хүлээсэн ээж нь угтлаа.
Мөнгөн бумбатай рашаанаа өглөө
Мөдхөн ээж нь өндийж бослоо.
Ариун Гангын ус гэсэн чинь
Ахуй нутагт нь цэлэлзэж байжээ.
Гайхам шидтэй, тэр рашаан бол
Ганга нуурынх нь ус байжээ»

...
Гэрэлт ууланд огтоос байгаагүй юмс буй болжээ. Хүмүүс уснаас ундаалан түүнд шумбан жаргажээ. Жаргалын тийм орон гагц тэрхүү уул ажээ. Түүнээс холдмогц хав харанхуй болно. Тэнд үл үзэгдэх сүүдрийн амьтад амьдарна. Тэр амьтас гэрэлд тэмүүлэн ойртжээ. Гэрэлт хүмүүс хорлох санаа үгүй тул тэнд улам эргэлдэх болж, гэрэлд дасан хоргоджээ. Тийм гэрлийг шүтэн амьдрагчид үй олон болжээ. Тэд өвс, усанд идээшжээ. Дэлхийд гэрэл нь өчүүхэн түүнд чуулагчид үлэмж олон болсон тул зай хомсдон шахцалдаж, өвөр зуураа ад шоо үзэх зэрэг муу үйл буй болжээ.

«Алтан судар»-ын утга ийм ажгуу. Үүний үргэлжлэл нь «Алтан-Овоо» судрын «Цагаан лянхуа» хэмээх дөрөв дэх бөлөг билээ. «Алтан-Овоо» судартаа «... Уул усны эзэн цагаан өвгөн ан гөрөөс лүгээ нэн найртай суухыг бурхан багш үзээд гайхан биширч байсан тухай номч өвгөний ярьсныг зүрхэндээ асаан давхиж явахдаа хоёр жигүүрээс минь утас хэрэх шиг хайчлан нисэлдэх алтан хараацайг нэн дотносон хайрлаж, хожмоо цагаан буурын зогдор шиг сахал энгэр лүүгээ асгаруулсан өвгөн болчихоод ийнхүү ан гөрөөс, шувуу жигүүртнээр тойруулан хүрээлүүлж суух юм шүү! хэмээн бодож амжсан санагдах юм...» гэж яруу найрагч гайхам тансаг бичжээ. Эл бөлгийг уншиж суухдаа алс нутгаас гүйсэн өнчин ухаа унага, намрын сэрүүн ормогц даль нь хугарсан нэгийгээ эрхгүй орхиод хуйсганах тэнгэрт ганганан гансран, хуйлран эргэлдэж ядаад хөхөмдөг мандлын цээл рүү зүү шиг сүвлэн одсон дөчин хун, өчүүхэн төдий сүүдэр тусгахад хиртдэг өр харам өндгийг нь өвөртлөөд харьсан саваагүй нэгнээс өшөөгөө авч хонхон бойтогтой хүүгий нь төөрүүлэн хагацаасан хар халзан тогоруу, Сүжийн нууранд сүүлчийн үзсгэлэн болон ирээд нутгийнхны сэтгэлд хагацлын дууль үлдээн хоногшоосон хос хун, зээр гөрөөсийн дэгт наадам – янзаган хүрээний үеэр төрүүлснээсээ төөрсөн нялх амьтас болон хад чулуу, харгана хайрганд гэдсээ цоолох шахан байж, нутгаа тэмцэн гүйсэн Шөргөн шар атны тухай нүдний алим чийгтэж нулимс мэлтрэм гунигт үйл заяан дундуур уншигч та бидэн уймран үймрэн өнгөрнөм.

«Тоодон дээлтэй, тожигносон хонхтой
Торомгор хүү хотноосоо зайдуу
Тогоруу хөөцөлдөөд тоглож байхыг
Томчууд тоож харсан ч үгүй
Баярласан хүүд баригдах шахаад
Бас цаашаа жаахан дэгдээд
Хойноос нь хүү гүйс гүйсээр
Холдоод явчихыг мэдсэн ч үгүй
Ээжийн хөх эмзэглэн чинэрэхэд
Эвийлж үрээ гурвантаа дуудлаа.
Гэнэтхэн сэтгэл нь эзгүйрэн харлахад
Гэр хотлынхноо сандран дуудлаа...»


... Харанхуйг гийгүүлэх муу үйлийг гэрэлтүүлж сайн болгох, хүйтнийг дулаацуулах зэргээс болж, гэрэлт хүмүүсийн илч гэрэл нь хомсоджээ. Үр хүүхдээр өнөр болжээ. Тэгээд цац хөлгөн гэртээ багтахаа больжээ. Тийм болохоор Тэнгэрийн тооно одны зүг тэмүүлүүлэн цац хөлгөө дууриалган сууц барьснаар гэр үүсчээ. Үүнээс тус тусын ахуй буй болжээ. Дээр доорын ялгал гарчээ. Гэрийн тооноор Тэнгэрийн тооно одноос тосон авсан гэгээнээс гал голомт үүсчээ. Гал ямагт өөдөө тэмүүлэн бадамлах нь ийн авай...

«Алтан судар»-ын утга ийм ажгуу. Үүний үргэлжлэл нь «Алтан-Овоо» судрын «Алтан хүрд» хэмээх тав дахь бөлөг билээ.

Гал дүрэлзэн асч байна
Монгол гэрийн дотор галын илч гэрэлд ивээгдэн өнгөрсөн амьдрал, түүх амилан хүүрнэж байна.

Малчин түмний жаргал, зовлон, буян заяа, ажил үйл, нүдний өмнүүр дурайн өнгөрч байна. Хөхөртөн мануурах хаврын өглөө, ногоорон мануурах зуны өдөр, ухааран мануурах намрын үдэш, цайвалзан мануурах өвлийн шөнөөр талын морьтон аялж явнам. Энэ тал эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүй ажээ. Юутай уран дүрслэл, юутай тансаг таталбар вэ?

«Он цаг нисэн нисэн ирнэм
Он цаг нисэн нисэн одном
Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм
Бор талын зоо нялхарч дэлхий ээж дэлэгнээд
Өвсний үндэс хурын шимийг хөхөж ханаад
Эв шувуудын цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд
Морин зэрэглээнд уул толгодын суудал солбиод
Урин цагийн амьсгал хүзүү заамаар шургаад
Энгэр газар нарын алтан учгаар цэцэг хатгаад
Ээлжлэн хувьсах цэгийн жам нэхэн он цаг яарсаар нисч одном...»

Гал дүрэлзэн асч байна.

... Тэнгэр газрыг холбосноор чадал хүчин, ухаан билэг үлэмж болжээ. Хүмүүний санаагаар юм бүхэн зохистой болжээ. Заримд баясан, заримд гуних сэтгэл төрснөөр гэр нь салхин өвснөө жимбүүрдэхийг өдөөн түүнээс хөгжим үүджээ.

Аян нүүдэл хийж, тариа ногоо тарих болов. Заримууд залхуурч хойргошин бусдын тариа ногооноос нуугдан авах болсноор муу үйл, хулгай дээрэм үүсчээ. Мийнан гэтэхдээ гэрлээ унтраан харанхуй царайлснаар сүүдэрт хүмүүн болжээ. Үүнийг засахын тулд хоорондоо хэлцэх болсноор үг үүсчээ. Гэрэлт хүмүүсийн үгнээс сайн үйл үүснэ. Сүүдэрт хүмүүсийн үгнээс муу үйл үүснэ. Үгс янз янз. Үзүүрт үгсээр биесээ хутгална. Зөөлөн үгсээр хатууг уяруулна...

«Алтан судар»-ын утга ийм ажгуу. Үүний үргэлжлэл нь «Алтан-Овоо» судрын «Цагаан лавай» хэмээх зургаа дахь бөлөг билээ.

«... Талын хүн байхын тулд тас харанхуйд ч замаа олдог байх хэрэгтэй гэлцэнэ.

Төөрөмтгий хүнийг гурван шөнө төөрүүл. Тэгвэл зүгээ олдог болно гэж ярилцана...»

Эл бөлөгт бид яруу найрагчийн хамт үгсийн хүрээлэнд зугаацаж, аавын нь сургаал, нутгийн буурлууд болох Бөөжөө Дарчин, солиот хэмээх өндөр Цэрэн, уран Монхоорой нарын тос даасан хууч яриаг сонсож, гурван зуун жаран чавхдаст морин хуурын аялгуунд уяран бөмбөрч, чулууны хожмын аялгууг чагнан Гаслан үгүй модны домогт шимтэж, үгээр хэрхэн зул барьдаг болон үгийн ёр гэж юу байдгийг таньж, Яруу найрагчийн цадиг» хийгээд «Үгийн буян» хэмээх монгол шүлэгт сэтгэл алдарнам бус уу.

Үгийн билиг орших болтугай!

«... Зуурдын тавиланг алгасах хамгийн холч хүлэг
Хуурын аялгуут хэл минь эзнээ хэзээ ч явгалахгүй ээ!
Ядарч галираад унасан мориноос буух хорвоод
Яасан ч бид хэлсэн үгнээсээ буухгүй ээ!
Үг бүхнээс үнэний гэрэл цацраасан
Үзэл бодол оюун билгийн чинь болор толь,
Зуун билиг төгөлдөр сонсголонт миний хэл!
Зуун зууны цаана ч сонсогдох миний хэл!

... Бодлын харгуй бүдгэрэн судрын мөрүүд тодормуй...

... Гэрэл хийгээд сүүдэр арсалдана. Хар хийгээд цагаан хэрэлдэнэ. Халуун хийгээд хүйтэн харшилдана. Сайн хийгээд муу тэмцэлдэнэ. Үүнээс самуун үүсчээ. Сүүдэрт газарт хулгай зэлгий, хэрүүл шуугиан орогнон улмаар гэрэл рүүгээ гэтэх болжээ. Гэрэлт газрын сайхныг шунан булаалдах болжээ. Ийнхүү алаг цоог, эрээн бараан буй болжээ. Үүнд гэрэлт хүмүүс зоригт хэргийг үүсгэн бүхий л гэрлээ биеэс гарган хураан цогцлоож, галт бөмбөлөг болгон тэнгэрт өргөн гаргаснаар наран манджээ. Хүмүүн бүгд тэгшээр гэрэлд шүтэж, газраас хүч чадлаа сэлбэн үхэж төрж, үүдэж мөхөх болжээ...

«Алтан судар»-ын утга ийм ажгуу. Үүний үргэлжлэл нь «Алтан-Овоо» судрын «Рашааны хумх» хэмээх төгсгөлийн бөлөг билээ.
«... Зүйдийн буурал хорвоо дээр арвайн бороо буухад
Зүүний торгон үзүүр тус ганц нь төрж үлдэх шиг
Зүсэн бүрийн тавилангаас хүний төрлийг олоод
Зүрхэн хүрэн чулуутай Алтан-Овоондоо ирлээ, би
Шижир нарны өнгөөр зүрхний төвд гялалздаг
Ширхэг бүхэндээ өөрөө бүтэн биеэрээ залардаг
Эрдэнийн сүмбэр уулнаасаа өршөөл аврал эрж
Эртний тахилгат овооноосоо адис авлаа, би»

Яруу найрагч ийн найраглажээ.

Би эргэцүүлэн бодном. Би «Алтан-Овоо»-ны тухай эргэцүүлэн бодном. Сүүдэрт ном олноор төрөх болсон харанхуй бүрэнхий энэ цагт «Алтан-Овоо» үнэхээр гэрэлт номуудын нэг мөн болжээ. «Алтан-Овоо» миний сэтгэлийн төвд сүндэрлэлээ. Ийм ном олон олноор төрж, номын гэрэл чуулснаар галт бөмбөлөг болон дээш мандаж, энэ цагийн үеийг гийгүүлэн гэгээрүүлэх нь гарцаагүй. «Алтан-Овоо»-н дээрээс би ертөнцийн бүхий л уулыг харж зогсном.

Гэрэлт хүмүүн маш олон болтугай!
Гэрэлт ном маш олон болтгай!






«Улаанбаатар» сонин. 1994. 07. 01
№ 125 (584)

Sunday, August 26, 2007

THE WORLD WITH MOTHER’S BUUVEI

My mother includes our planet in her cradle song
She sings ;

That is world , which is my son’s birth and nurturing ground
BUUVEI, BUUVEI , mother world , BUUVEI ,
My kind mother lulls her baby and the world together .
The world with lullabies is at peace;

My mother embroiders her lullabies with the light blue sky.
She lulls and calms her baby, and sings;
BUUVI, BUUVEI, Blue sky;
The sky with gentle lullaby is at peace
The earth, which heard the laughter and tears of my son

Is drawn into my mother’s lullabies
BUUVEI, BUUVEI, The World, BUUVEI, she sings
Mother tenger-hearted lulls her son and the world together;
The world with mother’s lullaby is at peace.




*Buuvei - a Lullaby song

The sighting of the migrants-harbinger of Spring

A poet awoke from - his slumber cloaked in winter snow.
And felt tiredness from the floating mirage in which lofty mountains tower
A mild spring breeze gently asked for the mellow flavour of the fizzy yogurt of the promised summer .
It is not long ago that he went through the mist of green grasses
when he was sober at the sumptuous feast of the neighbouring
house-hold.
How he is in a state of euphoria in the mist at green grass
In the past autumn fog the last flock of ruddy sheldocks in flight honked and disappeared ,
In passing they etched the lines on the forehead of the poet with their wings
Now there is a sighting of the migrants from the vast blue sky.
The lines on the forehead of the poet came alive and flew to welcome the migrants,
when the sighting of the migrants-harbinger of Spring appeared in the sky.


Translated from Mongolian into
English by Dorjgotob.N

THE TRAVELING STAR


THE TRAVELING STAR
by G. Mend-Ooyo


Once upon a time there were two boys called Altan Bombarai and Mungun Bombarai, who lived with their parents, King Altai Sumber and Queen Oyu Sundel, in Alag Buur Gobi. They had flocks of wild asses and wild, light-bay horses scattered all over the steppe, wild sheep and mountain goats covering the talus, and as many herds of camels as caravans and bushes.
It had not rained for many years, and Alag Buur Gobi had dried out. The grass had become sparse and water was scarce.
King Altai Sumber's family loaded up all their possessions, and one day before dawn an unbelievably long migrating carava started off towards the mountain of the Azure Stupa which could be seen on the horizon.
The older boy, Altan Bombarai, led the caravan riding his golden-white horse. The caravan was so long that, when the front of the caravan was already crossing the Khangai Mountains, the rear still had not emerged from the mists of Gobi. At the head of the caravan, Queen Oyu Sundel, the mother of the two boys Altan Bombarai and Mungun Bombarai, was sitting in a sandalwood coach, whose roof was of juniper and conifer, and which was harnessed to a precious white camel gelding.
King Altai Sumber brought the long migrating train to the great road through Khangai Mountains and said: “Well, my children! During the day, proceed in the direction of the mountain of the Azure Stupa, which seems to touch the sky. At night, go towards the star of azure pearl right above the mountain. Do not stop! Once I have rounded up the beasts and animals left behind, I shall catch up with you." The King left on his mottled brown horse, which is faster than rain and wind, leading his velvet black horse, which is never overtaken by air or wind.
The boy Altan Bombarai led the long caravan through a valley of blue mountains, in the direction of the mountain of the Azure Stupa, which touches the sky. When the front of the caravan, led by Altan Bombarai, was reaching the top of the mountain of the Azure Stupa, and while the rear was still traveling through the valley of the Blue Mountains, the King still had not returned to his family. The caravan kept going and going. The night fell as they were still traversing the mountain slope.
The star of azure pearl on the horizon seemed very close by, and there was an azure bridge connecting the mountain of the Azure Stupa with the star.
When the mountain of the Azure Stupa came to an end, and when the caravan turned to cross the azure bridge over the limitless blue Sky to the star of azure pearl, Altan Bombarai asked his Mother: “Mommy, Mommy! Should we keep going? Here Earth comes to an end and the Sky starts. Shouldn’t we stop here?"
Queen Oyu Sundel said: “I am worried about your Father’s delay." "What did he tell you about stopping?"
“He told me to go towards the mountain of the Azure Stupa during the day, and towards the star of azure pearl at night, and he told me not to stop anywhere.” Altan Bombarai replied.
"How can we go against what your Father has said?" answered Queen Oyu Sundel. So Altan Bombarai led the caravan and kept going over the bridge which linked the Earth and the Sky. And still there was neither sight nor sound of Father returning.
The Sky Bridge came to an end, and the front of the caravan arrived at the star of azure pearl. The caravan kept on moving.
Altan Bombarai asked: “Mommy, Mommy! Should we still keep going? Earth had come to an end and we went on the Sky Bridge. Now that the Sky Bridge has come to an end, we are traveling on the star of azure pearl. Shouldn’t we stop here?”
“It has been a long time since your Father left”, replied Queen Oyu Sundel. “I am so worried, that I am unable to sleep and I can't hold back my tears. We'd better do something now.”
The three of them discussed the matter and decided to go back to the foot of the mountain of the Azure Stupa and wait for Father there. They thought that something terrible must have happened to him, or else he would have caught up with them at the foot of the mountain of the Azure Stupa.
While they were getting ready to go back, with Mungun Bombarai leading the caravan and Altan Bombarai following it, the azure bridge of the Sky detached from Earth and folded up. It is said that the Sky Bridge connects to Earth once in nine hundred and ninety-nine thousand years and that it also detaches from the Earth once in nine hundred and ninety-nine thousand years. This was the very moment that the Sky Bridge detached from Earth.
Thus Altan Bombarai, Mungun Bombarai and Queen Oyu Sundel ended up in the blue Sky, separated from their home in Alag Buur Gobi and from the Earth, where King Altai Sumber remained.
Everything in the blue Sky world is made up of gems. The buildings have topaz walls, golden and silver roofs and coral pillars. The roads are covered with pearl and the soil is of turquoise and azure. Everything illuminates itself. There is no suffering, no weeping, sadness, hunger, or thirst.
The Milky Way starts from the star of azure pearl. It takes nine hundred and ninety-nine thousand years to travel from one end of the Milky Way to the other end. The caravan kept going and going. After nine hundred and ninety-nine thousand years it will reach the other end of the Milky Way and from there they will land on another star of azure pearl. Once again, an azure bridge will appear between the star and Earth. The caravan will come down this bridge onto the mountain of the Azure Stupa. From the mountain of the Azure Stupa they will descend the mountains and reach their Alag Buur Gobi. The caravan kept going and going.
Apparently, they took a lunch break right in the middle of the Milky Way. Right there is the King of Heaven’s palace, made of crystals and topaz. Outside the crystal palace they unharnessed the camel geldings from the carts so that the camels' backs could have a rest.
The people in Heaven do not know how to light a fire. They cook only by magic. So Queen Oyu Sundel borrowed the Dung-basket and Rake constellations from the Sky and collected the camel dung to light a fire. They took a rest while having milky tea, dried meat, and fried pastry from the load.
The golden white and silver white horses tied up to the Golden Stake, or Pole Star, look like the two yellowy white stars in the Sky. The Seven Old Men of the Big Dipper, who once lived on Earth and later went to Heaven, came across Altan Bombarai, Mungun Bombarai and Queen Oyu Sundel and showed them the way.
In the Sky World, nine hundred and ninety-nine years pass by for one lunch break. The family was to move on after the lunch break.
While the caravan was passing through the crystal streets of the King of Heaven's topaz city, the Children of Heaven looked at them in wonder and said they should feel at home in the Sky world. “There is no lack of anything. You can tend to your camels, and you can get as much clothes and food as you wish by magic. And there is no death, the people here have eternal life,” the children said, hoping that they would stay.
Altan Bombarai, Mungun Bombarai and Queen Oyu Sundel expressed their gratitude to the people of Heaven and said: “At the end of the Milky Way there is a star of azure pearl. A bridge appears and links that star to Earth once in nine hundred and ninety-nine thousand years. We should, given time, cross that bridge. On the horizon, we will find the mountain of the Azure Stupa, which we should descend. From there we will cross the valley of a thousand Blue Mountains and arrive at our Alag Buur Gobi. In our Great Gobi of Alag Buur, it must have rained, water must have filled rivers and streams, and flowers must have blossomed. As the wild asses, horses, camels, sheep and mountain goats are scattered for grazing, Father Altai Sumber must be there, waiting for us”, they said with a sigh.
The King of Heaven's astrologer said: “On the wide, sun-drenched valley of the Great Gobi of Alag Buur, there is a big rocky mountain. Also there is a large circle. In the middle of the circle, there are four directions. Right in the middle of the four directions there is a burning flame. That is your Father’s heart. But right there your Father is sleeping soundly and forever. Take some holy water in this crystal urn with you. When you sprinkle the water over your Father, he will wake up from his eternal sleep. Continue your journey from there and all four of you please come visit our King of Heaven's topaz city after nine hundred and ninety-nine thousand years again”. Thus saying, he saw them off.
Altan Bombarai and Mungun Bombarai left their golden white and silver white horses tied up to the Golden Stake as a symbol of their return and proceeded on the Heavenly Prince’s twin brown horses as fast as clouds. Now they are on their way down the Milky Way with their Mother Oyu Sundel sitting in the sandalwood coach whose roof is of conifer and juniper.
“There is a star of azure pearl at the end of the Milky Way. Sky stairs will extend from the star of azure pearl down to the mountain of the Azure Stupa once in nine hundred and ninety-nine thousand years. We will climb down the stairs, descend the mountain of the Azure Stupa, cross the valley of the thousand Blue Mountains and reach the Great Gobi of Alag Buur. Our Father is there, and we will wake up our Father by sprinkling the holy water from the crystal urn that was given to us by the King of Heaven’s astrologer. When our Father wakes up he will know that we have traveled on the Milky Way and brought him the holy water of eternal life, and he will be overjoyed. From a three years' distance, our Father will call his speckled brown horse, which is faster than rain and wind, and his velvet black horse, which is never overtaken by air and wind. He will count the animals and beasts spread over the northern and southern sides of the mountain. We will erect our big, white ger palace. Then Father, Mother, and we two sons – the four of us - will live happily ever after.” This is what they’re saying to one another while continuing their journey down the Milky Way. When Altan Bombarai and Mungun Bombarai, along with their Mother Oyu Sundel, come down on Earth, all their wishes will come true and they will live happily ever after.



Translated from Mongolian by Surenjavyn SUMIYA